Шууд Chart

Мөсний зузаан нимгэрснийг анхааруулав

2015-01-19 14:01:08

Монгол орны ихэнх гол, мөрөн, нуурт битүү мөсөн бүрхүүл тогтож жижиг гол мөрөн ёроолдоо хүртэл хөлдсөн хэдий ч цаг агаар харьцангуй дулаан байгаатай уялдаад зарим голын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 2-5 см-ээр нимгэрснийг Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.

Тодруулбал, Хангай нуруунаас эхтэй Хойттамир, Түй, Зэгэстэй, Их Хянганы нуруунаас усжих, Халх гол Сүмбэр сум орчимд болон Сэлэнгэ мөрний эхээр мөсний зузаан 3 см нимгэрсэн аж. Иймд гол мөрөн, нуурын мөсний зузаарлын эрчимшил бага мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй байгаа ба 2014 оны мөн үеийнхээс 10-40 см нимгэн мөсөн бүрхүүлтэй , мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулжээ.


Мөсний зузаан нимгэрснийг анхааруулав  
Үзсэн: 1012 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй