Шууд Chart

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

2015-01-25 15:03:47

Малчид, ард иргэдийн анхааралд: Ихэнх нутгаар хүйтний эрч чангархыг анхааруулж байна.

2015 оны нэгдүгээр сарын 25-ны 20 цагаас 2015 оны нэгдүгээр сарын 26-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 27-32 хэм, бусад нутгаар 23-28 хэм, өдөртөө бүх нутгаар 16-21 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө хотын төв орчмоор 26-28 хэм, бусад хэсгээр 30-32 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.


2015 оны нэгдүгээр сарын 27-ноос нэгдүгээр сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Нэгдүгээр сарын 27-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 28-нд зарим газраар, 29-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 27-нд Алтайн салбару уулсаар, 28-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 23-28 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.


Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна  
Үзсэн: 979 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй