
Хөвсгөл нутгийн дуучин МУСТА Ядамсүрэнгийн Гэрэлчулууныг бид “Монголоо санасан сэтгэл”, “Амьдрал хайраар гоёдог”, "Хойморь сайхан нутаг" зэрэг сэтгэлд хоногшсон олон сайхан уран бүтээлээр нь андахгүй болсон билээ. Тэрээр “Хойморь сайхан нутаг дууныхаа шүлгийг өөрөө бичиж, амьдруулсан нь өдгөө олон хүмүүсийн дуулах дуртай дууны нэг болсон бөгөөд Хөвсгөл нутагт нь найман настай балчраас наян настай буурлууд ч амандаа аялаж явдаг дууны нэг болж чаджээ. Дуучин залуу маань энэ дууныхаа шүлгийг Хөвсгөл нутгийн бахархал болсон хөшөөн дээр нь ч сийлэн үлдээсэн гэнэ лээ.
Урлагт хайртай, урлагийн төлөө чин зүрх сэтгэлээсээ зүтгэж яваа дуучин залуу маань “Монголоо санасан сэтгэл” төслийн хүрээнд Монголоо санасан сэтгэл тоглолтоо ирэх хоёрдугаар сарын 6-ны өдөр Монгол бөхийн өргөөнөө хийхээр болсон байна. Тоглолтод урилгаар монгол түмний хайртай дуучин болох МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ С.Жавхлан, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ Ч.Амаржаргал болон өөрсдийн дуу хуураараа ард түмнийхээ сэтгэлд хэдийнээ хоногшиж үлдсэн олон уран бүтээлчид ирж ая дуугаа өргөх аж. МУСТА Я.Гэрэлчулуун дуучныхаа олон сайхан дууг нэгэн үдэш хамтдаа эгшиглүүлж, дуу хуураар хөглөгдөх өдөр хоёрдугаар сарын 6-ны өдөр тохиох юм.
Тоглолтын тасалбарыг Бөхийн Өргөөний кассаар худалдаалж байна. Мөн 1950 утсаар захиалж болох юм байна.
МУСТА Я.Гэрэлчулуун "Монголоо санасан сэтгэл"-ийг мэдрүүлнэ | ||
Үзсэн: 993 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.