Шууд Chart

"Гурван охин" хамтлагийн шинэ клипийг ухаалаг утаснаасаа үзээрэй

2015-01-26 11:46:10

“Гурван охин” хамтлаг өнгөрсөн оны тавдугаар сард “Хурдлах тусам” шинэ цомгоо худалдаанд гаргаж, наймдугаар сард цомгийнхоо баярыг амьд шоу тоглолт хэлбэрээр зохион байгуулсан. Тэдний тав дахь цомог болох “Хурдлах тусам” уянгын, хэмнэлт таван шинэ дуунаас бүрдэх бөгөөд өнгөрсөн удаад “Удахгүй чи надаас” дуундаа клип бүтээлгэж, сонсогчдодоо хүргэсэн. Тэгвэл энэ удаад “Хурдлах тусам” дууныхаа шинэ клипийг мөн хүргэх гэж байна. Тус дууны аяыг Төрийн соёрхолт, дуучин Д.Болд зохиож, продюсерлэсэн бол үгийг нь ZZ бичжээ. Харин клипийг нь “V” студийнхэн бүтээсэн байна.

“Гурван охин” хамтлаг нь ухаалаг гар утасны апп хийсэн хоёр дахь уран бүтээлч боллоо. “Three girls band” хэмээх апп-д тэдний “Жинхэнэ хайр”, “HOT DISCO”, “Хурдлах тусам” зэрэг цомгийн бүх дуунууд тавигдсан байхаас гадна хамтлагийн танилцуулга, гэрэл зураг, шинэ мэдээллүүд ч байх ажээ.

Өөр нэгэн чихэнд чимэгтэй мэдээ гэвэл тэд “Хурдлах тусам” шинэхэн клипээ ч хамтлагийнхаа апп-д анх удаа байршуулж, үзэгчдийн хүртээл болгоно гэдгийг мэдээллээ. Ирэх долоо хоногийн баасан гараг буюу нэгдүгээр сарын 30-ны өдөр уншигч та “Гурван охин” хамтлагийн “Хурдлах тусам” дууны шинэ клипийг ухаалаг гар утаснаасаа хүлээн авч үзэх боломжтой.   

Дашрамд, тус дууны клипэнд хамтлагийн дуучин Ану нэлээн секси дүр төрх бүтээж, сахилгагүйтсэн сурагтай. Үзэхийг хүсвэл мэдээж ухаалаг гар утсандаа “Three girls” апп-ыг татаж суулгахад л хангалттай.














"Гурван охин" хамтлагийн шинэ клипийг ухаалаг утаснаасаа үзээрэй  
Үзсэн: 553 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй