Шууд Chart

“Учралын эгшиг” тоглолт өнөөдөр болно

2015-01-30 10:23:11

Залуу дуучин Э.Болор-Уянгын “Учралын эгшиг” тоглолт өнөөдөр 19:00 цагт “River sounds” клубт тоглогдох гэж байна. Тэрбээр тоглолтоороо 28 жил олны дунд эгшиглэсэн “Учралын эгшиг” дуунд хүндэтгэл үзүүлэхийн сацуу шинэ уран бүтээлүүдээ танилцуулж, сонсогчидтойгоо нэг оройг өнгөрүүлэх юм.

Дашрамд дурдахад, тэрбээр хоёр жилийн өмнө дуучин Д.Эрдэнэцэцэг агсны дурсгалыг хүндэтгэн “Учралын эгшиг”, “Намуун байгаль”, “Чамайгаа оллоо”, “Зүрхэн чулуу” зэрэг бүтээлүүдийг багтаасан “Дуулъя дурсъя” нэртэй цомгоо хөгжим сонирхогчдод хүргэж байсан билээ. 


“Учралын эгшиг” тоглолт өнөөдөр болно   
Үзсэн: 734 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй