
Залуу дуучин П.Баярцэнгэл "Онч мэргэн" продакшны анхны уран бүтээл болох киноны гол дүрд тогложээ. Тэрбээр дуучныхаа карьераас гадна жүжигчний карьер хөөхөөр болсон нь энэ гэнэ. Түүний үндсэн мэргэжил жүжигчин учраас "Онч мэргэн" продакшныхан авьяаслаг залууг ийнхүү сонгон авчээ. Одоогоор киноны нэр, уран бүтээл хэзээ олны хүртээл болох нь тодорхойгүй байгаа юм байна. П.Баярцэнгэл энэхүү кинонд Драмын театрын жүжигчин С.Болд-Эрдэнэтэй хамтран тоглож байгаа аж.
Тэд киноны гол дүрийг бүтээгээд өнгөрсөн зуныг ихэд завгүй өнгөрөөжээ. Юутай ч охид бүсгүйчүүдийн хайрыг татсан дуучин П.Баярцэнгэл жүжигчин С.Болд-Эрдэнийн шавиар орж, удахгүй дэлгэцийн шинэ уран бүтээлээрээ та бүхэнтэй уулзах нь.
Дуучин П.Баярцэнгэл анхны гол дүрээ бүтээжээ | ||
Үзсэн: 661 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.