
Өнөөдөр Монголд сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 102 жилийн ой тохиож байгаа. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс энэ салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим хүмүүст шагнал гардууллаа.
Монголын сэтгүүл зүйн 100 жилийн ойн медалийг Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, яруу найрагч Жамсрангийн Баяржаргал нарт гардуулсан бол “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужинг "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнаж нэр бүхий сэтгүүлчдийг “Ган үзэг” шагналаар энгэрийг нь мялаалаа.
Мөн сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа сэтгүүлч, инженер техникийн ажилчдын эрх ашгийн төлөө дорвитой үйл ажиллагаа явуулахыг хүсэж "Зар мэдээ" сонины эрхлэгч Д.Баясгалан 10 сая төгрөгийн хандивыг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галааридад гардуулсан юм.
Манай улсад өнөөдрийн байдлаар 126 сонин, үүнээс өдөр тутмын 16, долоо хоног тутмын 30 сонин гарч байна. Мөн улсын хэмжээнд 187 телевизийн суваг үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 61 нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа байна.
Уран бүтээлчдэд МСНЭ-ийн шагналыг гардууллаа | ||
Үзсэн: 943 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.