
Байгалийн түүхийн музейн барилгыг шинэчлэхээр болж үзмэрүүдийг нь зориулалтын фондод нүүлгэн шилжүүлсэн. Музейн сан хөмрөгт хавтгай, хулан, мазаалай баавгайнаас эхлээд дэлхийд ховордсон аргаль, янгир, ирвэс, цагаан зээр, тахь гэх мэт ан амьтадын чихмэл, мөн ургамлын хатаамал үзэсгэлэн, хүй нэгдлийн үеийн багаж хэрэгсэл гээд нийт 11 мянган үзмэр байдгийн заримыг “Хүннү молл” төвд түр байршуулж олны хүртээл болгохоор төлөвлөжээ. Боловсрол Соёл шинжлэх ухааны яамны Соёлын өвийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Урантөгсөөс тодруулсан юм.
Байгалийн түүхийн музейн зарим үзмэрийг “Хүннү молл”-д түр байршуулна | ||
Үзсэн: 1369 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.