Шууд Chart

“Баянгол номадик" фестиваль болно

2015-07-16 16:55:33

Өнгөрсөн бүхэн түүхийн хуудаснаа мөнхрөн үлддэг. Хагас зуун жилийн түүх гэдэг бол бүхэл бүтэн нийгмийн хөгжил дэвшил, шинэчлэлийг харж болох түүхэн хугацаа юм. Нийслэл хотын өнгө болсон Баянгол дүүрэг өдгөө 50 жилийн ойтойгоо золгож байна. Дүүргийнхээ хөгжил бүтээн байгуулалт, өрнүүн их амжилтаар дүүрэн 50 жилийн ойг иргэдэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Ахмад үеийнхнийхээ хийж бүтээснийг бахдан, залуу хойч үеийнхэндээ урам зориг өгч ирж буй хагас зуун жилийг илүү өөдөө тэмүүлсэн хурдаар угтах нь бидний ажлын зорилго юм.

“Найрсаг Улаанбаатар”, “Найрсаг Баянгол” хөтөлбөрийн хүрээнд “Баянгол номадик фестиваль” арга хэмжээг энэ сарын 17, 18-ны өдрүүдэд  зохион байгуулах гэж байна. Энэ баасан гараг буюу 17-ны өдөр Улаанбаатар паласын дотор танхимд баярын хурал, хүндэтгэлийн тоглолттой бол гадаа талбайд “Баянголын үдэш” шоу тоглолт болох юм. Мөн 18-ны өдөр Хүй долоон худагт гурван насны морьдын уралдаан, хүчит бөхийн барилдаан, үндэсний  сурын харваа эрийн гурван наадамд иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна. Хөгжил дагуулсан хагас зуун жилийн түүхийг хамтдаа бичилцсэн иргэд та бүхэндээ баярын мэнд дэвшүүлье.


“Баянгол номадик" фестиваль болно  
Үзсэн: 1770 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй