
Нийслэлийн 376 жилийн ойг угтаж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Хоггүй хороо-Хоггүй гудамж” болзолт уралдааныг зарласан. Тус уралдааныг дүгнэж Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал нар зам талбайн үйлчлэгч, жолооч, ачигч, зам талбайн мастер, зам талбайн инженер зэрэг нийт 25 хүнд шагналыг гардууллаа.
Энэ уралдаанд Баянгол дүүрэг 2-р байрт шалгарч 2 сая төгрөгөөр шагнуулсан ба "Баянгол шинэ өргөө" ОНӨААТҮГ-н зам талбайн үйлчлэгч Д.Батмөнх, жолооч Х.Бат-Очир, ачигч М.Лхагвасүрэн нар хийсэн ажлаараа хамт олноо манлайлж, Бээжин Шанхай хотоор аялж, ажлын туршлага солилцох эрхээр шагнууллаа.
Энэхүү арга хэмжээ нь нийслэлийн гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, хог цуглуулалт, тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага, аж ахуйн нэгжүүд, дүүрэг, хорооны холбогдох мэргэжилтнүүдийг идэвхижүүлэх, ажлын шинэ арга барил бүхий санал санаачилгыг дэмжих үндсэн зорилготой. “Оюу толгой” ХХК-иас энэ үеэр нийслэлийн хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын 19 ажилтанд хөдөлмөр хамгааллын иж бүрэн хувцас олголоо.
Хоггүй хороо хоггүй гудамж болзолт уралдаанд Баянгол дүүрэг 2-р байр эзэллээ | ||
Үзсэн: 743 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.