Шууд Chart

Цогтой үнс, хог, тамхины ишээ унтрааж хогийн саванд хийхийг анхааруулж байна

2015-11-27 15:19:29

Иргэдийг эрүүл, аюулгүй, цэвэр орчинд аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх, Баянгол дүүргийн өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, ил задгай хог хаягдлыг багасгах зорилгоор зориулалтын бус хогийн бункерүүдийг халж шинээр хог хаягдлын зориулалтын 37 ширхэг цэгийг дүүргийн хэмжээнд шинэчлэн байршуулсан. Энэ ажлыг үргэлжлүүлэн 40 байршилд нэмж байршуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Иргэдийн санаатай болон санаандгүй үйлдлээс шалтгаалан эдгээр хог хаягдлын зориулалтын цэгүүд шатах тохиолдол сардаа хэд хэдэн удаа гардаг. Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-ын тохижилт үйлчилгээний ажилчид тухай бүрт нь өнгө үзэмжийг сэргээн ажилладаг.

Иргэд та бүхэн бид бүхний ажлыг хүндэтгэн үзэж цогтой үнс, хог хаягдал, тамхины ишээ унтрааж сайтар шалгасны дараа хогийн саванд хийн “Хоггүй дүүрэг Цэмцгэр Баянгол”-ын төлөө хамтран ажиллахыг хүсье. Эрүүл орчин иргэд та бидний хамтын ажиллагааны үр дүн байх болно.

IMG_1640

IMG_1637

DSCF1017


Цогтой үнс, хог, тамхины ишээ унтрааж хогийн саванд хийхийг анхааруулж байна  
Үзсэн: 1140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй