Шууд Chart

Олимпийн дамжуулалтыг дэмжих “MNB-Рио 2016” цомын аялал Дорнод аймгаас эхэллээ

2016-06-08 17:42:35

Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл зуны олимпийн 31 дүгээр наадам эхлэхэд 58 хоног үлдлээ. Дэлхийн 7 тэрбум хүнийг нэгэн дээвэр дор нэгтгэх спортын их баяр цэнгэлийг эх орон даяар шууд дамжуулах онцгой эрхийг МҮОНРТ аваад байгаа билээ. Энэ ажлын хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулж байна. Үүний нэг нь олимпийн дамжуулалтыг дэмжих “MNB-Рио 2016” цомын аялал юм. Энэхүү цомын аяллыг эх орны наран ургах зүүн хязгаар Дорнод аймгаас эхлүүллээ. Нээлтийн үйл ажиллагаа 2016 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн 16:16 цагт Дорнод аймгийн төв Тусгаар тогтнолын талбайд болсон юм. Дорнод аймгийн удирдлагууд МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга МУСГЗ Ж.Отгонцагаан болон Дорнод аймгаас төрсөн үе, үеийн тамирчдын төлөөлөл, нутгийн иргэд нээлтийн үйл ажиллагаанд оролцож “MNB-Рио 2016” цомыг хүлээж авлаа.

Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл зуны олимпийн 31 дүгээр наадам эхлэхэд 58 хоног үлдлээ.

“MNB-Рио 2016” цомыг аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар хүлээy авч Дорнод аймаг олимпийн дамжуулалтыг дэмжиж байгаагаа зарласан. “MNB-Рио 2016” цом сарын хугацаанд Дорнод аймгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдээр аялна. Энэ хугацаанд цом хүлээж авсан байгууллагууд спортын уралдаан, тэмцээн зохион байгуулж биеийн тамир, спорт, олимпизмийг сурталчлах юм.

Цом хүлээж авсан байгууллагууд спортын уралдаан, тэмцээн зохион байгуулж биеийн тамир, спорт, олимпизмийг сурталчлах юм.

 

Ийнхүү олимпийн наадмын шууд дамжуулалтыг дэмжих цом наран ургах Дорнод нутгаас буухиагаа  эхэллээ.

Ийнхүү олимпийн наадмын шууд дамжуулалтыг дэмжих цом наран ургах Дорнод нутгаас буухиагаа  эхэллээ. Цомын аялал бусад аймгуудаар үргэлжлэх юм. “MNB-Рио 2016” аяллыг эхлүүлсэн Дорнод аймгаас Боксын спортын төрөлд ОУХМ Д.Отгондалай, хөнгөн атлетикийн төрөлд ОУХМ Б.Мөнхзаяа нар "Рио-2016" олимпийн их наадамд оролцох эрхээ аваад байгаа. Тиймээс нутгийн тамирчид болон нийт Монголынхоо тамирчдын олимпийн медаль зүүх торгон агшныг үзэх боломж олгосон МҮОНРТ-ийн хамт олонд талархаж байгаагаа нутгийн иргэд илэрхийлж байсан юм.

 


 

Дорнын их талаас  паралимпийн анхны аварга Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ Дамбадондогийн Баатаржав тэргүүтэй их спортын шилдгүүд төрөн гарсан түүхтэй. Харин үндэсний спортын түүхэнд олон шилдгүүд энэ нутгаар овоглож ирсэн билээ. Тухайлбал, сурын алтан шар зурхайгаас төрсөн анхны Хөдөлмөрийн баатар Аюушийн Цэвээн, Даншиг наадмын Арслан Хас, Монгол Улсын арслан Хасын Өлзийсайхан, Монгол Улсын арслан Өлзийсайханы Эрдэнэ-Очир гээд гурван үеэрээ арслан цол хүртсэн бөхчүүд энэ л нутгийн хүчтэнүүд юм.

Олимпийн дамжуулалтыг дэмжсэн та бүхэнд баярлалаа. 

Дорнын их талаас олимпийн медальтан төрж Монгол түмнээ цэнгүүлэх болтугай. Олимпийн дамжуулалтыг дэмжсэн та бүхэнд баярлалаа. 

О.Баянмөнх


Олимпийн дамжуулалтыг дэмжих “MNB-Рио 2016” цомын аялал Дорнод аймгаас эхэллээ   
Үзсэн: 1163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [59.153.113.xxx] 2016-06-08 18:33
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй