Шууд Chart

"Евро 2016"-г үзүүлэх тусгай зөвшөөрөл олгогдож байна

2016-06-09 09:15:13

Үзэгчдийн тоогоор дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа орох дөрвөн жилд нэг удаа зохиогддог хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-наас эхлэх гэж байна. Европын улс орнуудын шилдэг 24 баг өрсөлдөх, бүтэн сарын турш үргэлжлэх энэхүү тэмцээнийг МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” суваг албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулан хүргэнэ.

МҮОНРТ нь Европын Хөлбөмбөгийн холбооноос энэ удаагийн тэмцээнийг Монгол орон даяар телевизээр үзүүлэх, цахимаар үзүүлэх, тусгай талбайд олон нийтэд үзүүлэх, лого таних тэмдгийг хэрэглэх зэрэг онцгой эрхийг албан ёсоор авсан. Түүнчлэн Оюуны өмчийн газартай гэрээ байгуулж, онцгой эрхээ баталгаажуулсан болно.

Тиймээс “Евро 2016” тэмцээнийг зоогийн газар, уушийн газар, задгай асар зэрэг үйлчилгээний газруудаар олон нийтэд үзүүлэхдээ тусгай зөвшөөрөл авах,  тэмцээний дүрс авах, фото зураг, мэдээлэл ашиглах, тоймыг үзүүлэх, тэмцээний шууд дамжуулалтын үеэр бидэнтэй хамтран ажиллах, бизнесээ сурталчлах, мэдээ мэдээллээ түгээх бол МҮОНРТ-ийн Маркетингийн албанд хандах буюу 86880088 99898291 утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл  аваарай.

МҮОНРТ-ийн Маркетингийн алба


"Евро 2016"-г үзүүлэх тусгай зөвшөөрөл олгогдож байна   
Үзсэн: 1671 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.11.194.xxx] 2016-06-09 09:58
Хөлбөмбөгийн мэдээний дор ийм новшийн юм бичихээ больчихооч. Наад балай улс төрөө өөр газар очиж бичээч ээ. Бузартай юм бэ. Цаана Европын аварга эхлэх гээд байна. Юун сонгууль.
Зочин [203.91.112.xxx] 2016-06-09 09:42
АНынхан сонгуулийн удирдамжаа тойрог хэсгийнхэндээ өгсөн байна шүү. Энэ бузар намынхан хүчирхийллийг эхлүүлэх шинжтэй боллоо. Тодорхой нам, сонгогчдын эсрэг элдэв шалтаг ,шалтгаан заан өөрсдийн шүүх цагдах , баривчлах, хорих нийтэд илчлэх хэвлэлд түрүүлэн гүтгэх арга хэрэглэхээр зааварчилгаанууд өгчээ. Энэ сэдэл нь нөгөө олон зөвшөөрөл, сурталчилгааны ажилчдын үнэмлэх гэх мэтийг эд нар шалган шүүх юм гэнэ. Алалцана даа та нартай. Хүчирхийллээс хүчирхийлэл төрнө. Адилхан шалгаад,баривчлаад үзэлцээд байх хэрэгтэй. Энэ АНынхныг дахин гаргахгүйн төлөө өөрсдийнх нь хийдэг бүх муу аргыг хэрэглээрэй. Иргэн бүр эд нартай тэмцээрэй.

Бидэнтэй нэгдээрэй