Шууд Chart

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний өмнө

2016-06-09 16:43:08

Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн  Улаанбаатарын цагаар  маргааш орой  эхлэх гэж  байна. Гэтэл  тивийн аварга шалгаруулах нэр хүндтэй энэ тэмцээн  ойртохын хэрээр  шинэ, шинэ асуудлууд  үүсэн гарч байгаа тухай “Би Би Си” мэдээлж  байна.  Эхлээд хөдөлмөрийн хуулийн шинэтгэлтэй холбоотой эсэргүүцлийн хөдөлгөөнөөс болж  тус улсад бензин шатахууны хомсдол үүсч байсан. Мөн төмөр замынхан ажил хаялт зарласнаас болж  хуваарьт нь  өөрчлөлт орж зорчигчдод багагүй чирэгдэл  үүсгэж байсан.  Харин  түүний дараа уршиг  ихтэй үерийн гамшигт Францын нийслэл Парис болон бусад хотууд өртөж байсан. 

Тэгвэл Парис  болон бусад  хотуудад  хог тээврийн ажил хаялт  зарласнаас  болж  хогондоо дарагдаж эхэлжээ. Өнгөрсөн лхагва гарагт нийслэл  хотын  хог боловсруулах  3 ч үйлдвэрийн гадна  эсэргүүцэгчид жагсаал цуглаан хийж,  үүд хаалгыг нь хааж зогсоцгоосон  байна.  Үүнээс болж хотын  олон дүүргийн  хог хаягдлыг ачих боломжгүй болсноос  хот хогондоо дарагдахаа  шахсан  байна. Мөн  Хөдөлмөрийн хуулийн шинэтгэлийг санаачлагч  Хөдөлмөрийн сайд Мириам Эль Хомригийн гэрийн гадна  жагсагчид  цуглаж  эсэргүүцлээ  илэрхийлж байснаас болж  хөлбөмбөгийн аваргын  цомыг  угтан  авах ёслолын  ажиллагаа  тасалдах  шахсан  байна.  Гэсэн ч  ийм их хүндрэл  бэрхшээлтэй тулгарч  байгаа Францын Засгийн газрын тэргүүн Мануэль Вальс  хөлбөмбөгийн аварга шалгаруулах  тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулж,  аюулгүй  байдлыг нь дээд зэргээр хангахаа амлаж байна.

Нийтэлсэн: Б.Түвшинжаргал

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний өмнө  
Үзсэн: 2201 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
АРТ [202.21.106.xxx] 2016-06-10 10:07
Ямар тв гаргах гээд байгаа юм бэ би үүнийг олон хүнээс асуулаа бүгд мэдэхгүй юм үүнийг мэдээд өгөөч гуйж байна

Бидэнтэй нэгдээрэй