
Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах "Евро-2016" тэмцээнийг "Монголын мэдээ" суваг албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулан хүргэж байгаа. Мөн www.mnb.mn сайтаар шууд дамжуулан үзэгч, уншигчдадаа хүргэж байгаа билээ.
Бид уншигч танд өнөөдрийн хамгийн эхний тоглолт болох Испани болон Чехийн багуудын талаарх мэдээллийг хүргэж байна.
Испани:
Ялагдашгүй Армадачууд буюу Испанийн шигшээ баг Европын аваргын сүүлийн 12 тоглолтод хожигдоогүй байна (9 хожиж, 3 тэнцсэн). Энэ нь тэдний хувьд хожигдолгүй тоглож байгаа хамгийн урт цуврал юм. Дэл Боскуэгийн багт ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй байгаа бөгөөд түүний хувьд гарааны хаалгачаар хэнийг сонгох нь толгойны өвчин болоод байгаа. "Манчестер Юнайтэд"-ийн хаалгач Дэ Хиа болон Икер Касилас нар сайн формтой байгаа.
Испанийн шигшээ баг хамгийн сүүлд 2004 оны Европын аваргаар Португалын шигшээ багт 1:0-ээр хожигдож байсан. Икер Касилас нь Европын аваргын 14 тоглолтод оролцсон бөгөөд зөвхөн Францын Лилиам Турам (16) болон Голландын Эдвин Ван Дэр Сар (16) хоёр л түүнээс их тоглолтод оролцсон юм. "Барселона" багийн хагас хамгаалагч Андрес Инеаста хэлэхдээ “Цаг хугацаа өөрчлөгдөж тоглогчид ч бас хөгжин дэвжсэн. Гэвч үргэлж тоглогчдоос чанар шаардагддаг бидэнд энэ удаагийн тэмцээнд түрүүлэх хангалттай чанартай тоглогчид бий” хэмээн ярьжээ.
Чех:
Чехийн шигшээ баг ес дэх удаагаа Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна. Тэд 1976 оны Европын аваргууд юм. Чехийн шигшээ багийн хаалгач Петр Чех нь 2002-2004 он хүртэл Францын Ренн багт тоглож байсан бөгөөд хуучин хотдоо ирээд буй билээ. Тэрбээр хэлэхдээ “Английн Премьер лиг дуусаад Европын аварга шалгаруулах тэмцээний хоорондох зай надад дэндүү урт санагдлаа. Би үргэлж тоглохыг хүсдэг. Бид маш сайхан цэнгэлдэх болон бэлтгэлийн баазад байрлаж байгаа. Та нар манай багийг энэ тэмцээнд хэрхэн амжилттай тоглохыг хүсч, эрмэлзэж байгааг харж болно” хэмээн ярьжээ.
Чехийн шигшээ багийн хамгаалагч Марек Сучи торгуулийн улмаас өнөөдрийн тоглолтыг өнжинө. Чехийн баг нь урьдчилсан шатанд 14 гоол алдсан бөгөөд энэ нь бусад шалгарсан багуудаасаа хамгийн их юм. Чехийн шигшээ баг өмнөх хэсгийн шатны сүүлийн 10 тоглолтдоо долоо хожиж, гурав хожигдсон.
Английн скайспортсын мэргэжилтнүүд энэ тоглолтод Испанийн шигшээ багийг 2:0-ээр хожино гэж таамаглажээ.
Гадны экспертүүдийн таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:
Испани:
Чех:
Эх сурвалж: http://www.uefa.com/, http://www.theguardian.com/, http://www.skysports.com/
Бэлтгэсэн: У.Тэмүүжин
Ялагдашгүй Армадагийн эсрэг Чехийн Арслангууд | ||
Үзсэн: 2227 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.