
Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах "Евро-2016" тэмцээнийг "Монголын мэдээ" суваг албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулан хүргэж байгаа. Мөн www.mnb.mn сайтаар шууд дамжуулан үзэгч, уншигчдадаа хүргэж байгаа билээ.
Бид уншигчдадаа өнөө шөнийн хоёр дахь тоглолт болох Ирланд болон Шведийн багуудын талаарх мэдээллийг хүргэж байна. Тоглолт шөнийн 01:00 цагаас эхэлнэ.
Ирланд:
АНУ-ын "Лос Анжелес Галакси" багийн довтлогч Роби Кийн болон Английн "Эвэртон" багийн хагас хамгаалагч Жемис Мкарти нар бага зэргийн бэртэлтэй байгаа бөгөөд дасгалжуулагч Мартин Онэйл тэднийг өнөөдрийн тоглолтод эргэж ирнэ гэж найдаж буй юм.
Мөн урьдчилсан шатанд оруулсан гоолоороо Роби Кийний дараа орж буй үзүүлэлт үзүүлсэн (4 гоол) довтлогч Шэйн Лоонг бас хөнгөн гэмтэлтэй байгаа бөгөөд өнөөдөр тоглох эсэх нь эргэлзээтэй байна.
Ирландын шигшээгийн туслах дасгалжуулагч Ирландын домогт тоглогч Рой Кийн хэлэхдээ “Бэлтгэлийн бааз маш гайхамшигтай байна. Зохион байгуулагчид бүх юманд их анхаарчээ. Зүлэг, буудал, байрлал гэх мэт. Эндхийн ажилчид нь ч халуун дотно хүлээж авсан. Бас хоол нь их амттай байгаа. Хэрэв би ямар нэгэн тааруу зүйл олох ёстой бол бидний унтаж буй ор дэндүү зөөлөн гэж л хэлэх байлаа. Бидэнд маш их таалагдаж байгаа” гэжээ.
Швед:
Шведийн довтлогч Английн "Манчестер Юнайтэд" багийн энэ зуны гол бай Златан Ибрахимович өнөөдрийн тоглолтод бага зэргийн зовиураас болж тоглох эсэх нь эргэлзээтэй байна.
Шведийн дасгалжуулагч Эрик Хамрен хэлэхдээ “Би Златаныг өнөөдрийн тоглолтод оролцоно гэж 100 хувийн итгэлтэй байгаа. Тэр бидэнтэй урт хугацаанд хамт байсан. Златаны тухай дэлхийн хэвлэлүүд шуугиж байгааг ойлгож байна" гэсэн байна.
Шведийн шигшээ баг түүхэндээ Ирландийн шигшээ багтай 10 удаа таарч тоглож, тав хожиж, хоёр тэнцэж, гурван удаа хожигдож байжээ. Тус хоёр шигшээ баг томоохон хэмжээний тэмцээнд анх удаа таарч буй нь энэ юм. Чехийн шигшээ баг гурав дахь удаагаа Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй нь энэ. Тэд өмнө нь 1988, 2012 онд оролцож байжээ. Златан Ибрахимович Ирландтай өмнө нь гурван удаа тоглохдоо гоолдож чадаагүй. Хэрэв тэр гоолдвол Европын аварга шалгаруулах дөрвөн тэмцээнд дараалж гоолдсон ганц тоглогч болж болох юм (Кристионо Роналдо мөн адил амжилттай яваа). Мөн энэ тэмцээний бүх цаг үеийн мэргэн бууч Мишэл Платинигаас (9 гоол) ердөө гурван гоол дутуу байгаа юм. Ирландын довтлогч Роби Кийн Шведийн эсрэг гурав тоглохдоо хоёр гоол оруулж байжээ.
Английн скайспортсын мэргэжилтнүүд Шведийн шигшээ багийг 2:0-ээр хожно гэж таамаглажээ.
Гадны мэргэжилтнүүдийн таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:
Ирланд:
Швед:
Эх сурвалж: http://www.uefa.com/, http://www.theguardian.com/, http://www.skysports.com/
Бэлтгэсэн: У.Тэмүүжин
"Хөх шарууд", "Ногоон арми"-ийн эсрэг | ||
Үзсэн: 2680 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.