Шууд Chart

Бельги, Италийг 1:1-ээр тэнцэнэ гэж таамаглаж байна

2016-06-13 14:56:49

Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах "Евро-2016" тэмцээнийг "Монголын мэдээ" суваг албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулан хүргэж байгаа. Мөн www.mnb.mn сайтаар шууд дамжуулан үзэгч, уншигчдадаа хүргэж байгаа билээ.

Бид уншигчдадаа өнөө шөнийн гурав дахь тоглолт болох Бельги, Италийн багуудын талаарх мэдээллийг хүргэж байна. Тоглолт шөнийн 04:00 цагаас эхэлнэ.

Бельги:

Белгийн хагас хамгаалагч Эдин Азар болон хамгаалагч Томас Вермайлэн нар өнөөдрийн тоглолтод бэртэл гэмтлийн улмаас тоглох эсэх нь эргэлзээтэй байна. Дасгалжуулагч, домогт тоглогч Марк Вилмотс Азарын гэмтлийн талаар “Түүний гэмтэл тийм ноцтой биш. Бид түүнийг өнөөдөр тоглож чадна гэдэгт итгэлтэй байгаа. Мөн Томасын хувьд сүүлийн бэлтгэлүүдэд тэрээр бүрэн оролцож байгаа учраас асуудал гарахгүй гэж бодож байна” гэж ярьжээ. Бельгийн шигшээ баг Европын аваргын сүүлийн долоон тоглолтод таван удаа хожигдсон "бараан" үзүүлэлттэй байгаа билээ.

Итали:

Италийн шигшээ баг бэртлийн улмаас Марко Верати болон Клаудио Маркисо хоёрыг энэ тэмцээнд авч явж чадаагүй. Дасгалжуулагч Антонио Контэ өнөөдрийн тоглолтод урд шугамандаа Английн "Соутхамптон" багийн довтлогч Гразиано Пэллэ болон Интэрийн Довтлогч Эдэр хоёрыг гаргах болов уу  гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Мөн "Ювентүс"-ийн хослол болох хамгаалагч Леонардо Бонучи, Андрэа Барзагли, Жиоржио Киелини 3ийг  хаалгач Жианлуко Буффоны урд тавих болов уу. Контэ хэлэхдээ “Хамтдаа олон жил хамт тоглосон "Ювэнтүс"-ийн арын дөрвөн тоглогч  байгаа нь бидний давуу тал. Гэхдээ бид зөвхөн хамгаалалтандаа анхаарах биш довтолгоондоо ч бас анхаарах ёстой” хэмээн ярьжээ.

Итали томоохон тэмцээнд Бельгид хожигдож үзээгүй юм (2 хожиж, 1 тэнцсэн). Европын аваргад хоёр таарахдаа 1980 онд 0:0-ээр тэнцэж байсан бол 2000 онд 2:0-ээр хожиж байжээ (Тус тоглолтод 2 багийн дасгалжуулагчид болох Контэ Вилмотс 2 гараанаас гарч хоорондоо тулж байжээ). Тус хоёр багийн сүүлийн таван тоглотод нийт 18 гоол орсон бөгөөд нэг тоглолтод дунджаар 3.8 гоол ордог гэсэн үг юм. Италийн баг урьдчилсан шатанд нэг ч хожигдол аваагүй дөрвөн багийн (Австри, Англи, Румин) нэг.  Италийн шигшээ баг Европын аваргад 15 удаа тэнцэж байсан бөгөөд энэ нь бусад багуудаасаа хамгийн их юм. Мөн найман удаа хуурай тэнцэж байсан нь бас л нэгт орох үзүүлэлт юм.

Английн скайспортсын мэргэжилтнүүд багууд 1:1-ээр тэнцэнэ гэж таамаглажээ.

Гадны мэргэжилтнүүдийн таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

Бельги:

Итали:

Эх сурвалж: http://www.uefa.com/, http://www.theguardian.com/, http://www.skysports.com/

Бэлтгэсэн: У.Тэмүүжин

 


Бельги, Италийг 1:1-ээр тэнцэнэ гэж таамаглаж байна  
Үзсэн: 2056 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй