Шууд Chart

“Евро-2016”-г зохион байгуулагч хотуудад согтууруулах ундаа худалдаалахыг хориглож байна

2016-06-13 20:19:26

Францын засгийн газар Евро 2016 тэмцээнийг зохион байгуулагч хотуудад цэнгэлдэх хүрээлэн, шүтэн бишрэгчдийн байрлаж байгаа газруудад согтууруулах ундаа худалдаалахгүй байхыг уриалж байна. Францын Марселл хотод Оросын хөл бөмбөгийн шүтэн бишрэгчид Английн хөл бөмбөг сонирхогчид руу дайрч, зодоон үүсгэж, гурав хоногийн турш үймээн дэгдээсэн юм.

Энэхүү танхайн сэдэлтэй хэргийг УЕФА мөрдөн шалгаж, Францын засгийн газар, УЕФА хамтран “Евро- 2016” зохион байгуулагдах бүх цэнгэлдэх хүрээлэнгийн аюулгүй байдлыг чангатгахаар шийдвэрлээд байна. Мөн Европын хөлбөмбөгийн холбоо хэрэв Орос, Английн хөлбөмбөг сонирхогчид дахиад хүчирхийлэл, үймээн дэгдээвэл энэ хоёр улсын шигшээ багийг хоёуланг нь “Евро-2016”-гаас хасна гэдгээ анхааруулжээ.

Одоогоор Их Британийн Засгийн газар энэ пүрэв гарагт Английн шигшээ багийн тоглолтоос өмнө Британийн цагдаагийн нэмэлт хүчийг Франц руу илгээх хүсэлт гаргаж байна. УЕФ     А олон нийтйин дунд үймээн дэгдээсэн, арьс өнгөний үзэл илэрхийлсэн, гал тавьсан зэрэг үндэслэлээр Оросын хөл бөмбөг сонирхогчдод сахилгын арга хэмжээ авахаар яригдаж байна.

Оросын хөл бөмбөг сонирхогчдын гаргаж байгаа авир, тэдний үйлдлээс болоод ОХУ 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг аюулгүй зохион байгуулж чадах болов уу гэдэг дээр ч асуудал сөхөгдөж байгаа юм. Марселлд болсон үймээн зодооны уршаар Английн 20 иргэн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэнээс нэг хүний биеийн байдал тун хүнд байгаа тухай Британийн хэвлэлд мэдээлжээ.

Бэлтгэсэн: В.Ариунчимэг


“Евро-2016”-г зохион байгуулагч хотуудад согтууруулах ундаа худалдаалахыг хориглож байна  
Үзсэн: 1264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй