Шууд Chart

Оросууд Францаас туршлага судлана

2016-06-17 14:46:08

2018 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн манай хойд хөршид зохион байгуулагдах гэж байгаа. Тэгвэл Оросын дэлхийн хөлбөмбөгийн аваргыг зохион байгуулах хороо Франц улсаас туршлага судалж байна.  

 

Зохион байгуулах хорооны гишүүн Валерий Шанцевийн мэдээлж байгаагаар тус улс юуны түрүүнд гадны зочид гийчдийн аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай гэдэг нь энэ удаагийн Европын аваргын тэмцээнээр харагдсан байна. Түүнээс гадна тоглолтууд болох цэнгэлдэх хүрээлэнгүүдийн зохион байгуулалт, үйлчилгээ, олон нийттэй харьцах ажилчдыг бэлтгэх ажлыг талаар хэд хэдэн арга хэмжээ авах шаардлагатай гэдэг нь харагджээ.

Дэлхийн аваргын тэмцээн болоход хоёр жилийн хугацаа үлдээд байгаа ч ОХУ бэлтгэл ажилаа хангаж эхлээд байгаа юм. Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг хүлээн авах нь ямар ч улсын хувьд нэр хүндийн асуудал байдаг. Тиймээс Оросын тал энэ асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа гэдгээ цохон тэмдэглэжээ.

2018 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн хоёр жилийн дараа зургаадугаар сарын 14-нөөс долоодугаар сарын 15-ны өдрүүдэд Оросын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах болно. Манай орны иргэд ОХУ-руу визгүй зорчдог тул дэлхийн аваргын тоглолтуудыг өөрийн биеэр үзэх боломжтой болох юм.

Нийтэлсэн: О.Хатанбаатар

Оросууд Францаас туршлага судлана  
Үзсэн: 1084 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй