Шууд Chart

Хорватын шигшээ багийн ахлагч багтаа эргэн ирлээ

2016-06-17 14:48:50

Хорватын шигшээ багийн ахлагч Дарио Срнагийн аав түүнийг Туркийн шигшээ багийн эсрэг тоглож байхад насан өөд болсны улмаас Дарио Срна яаралтай эх орноо зорьж, дараагийн тоглолтонд  оролцох магадлал багатай болсон талаар бид та бүхэнд мэдээлж байсан.  

Тэгвэл өдгөө 34 настай Хорватын шигшээ багийн хагас хамгаалагч Дарио Срна эцгийнхээ оршуулгын ажилд оролцоод шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд эргэн нэгдсэн байна. Түүний хувьд шөнийн 01,00 цагаас болох Чех-Унгарын тоглолтонд оролцохоор болжээ. Түүний хувьд шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд эргэн ирсэнийхээ дараа орон нутгийн сонинп ярилцлага өгсөн байна.

Тэрээр сэтгүүлчид “Манай гэрийн бүлд хүнд цохилт болсон ч гэсэн, бид нар харилцан ярилцаад намайг шигшээ багтаа буцах ёстой гэдэг дээр санал нийлсэн. Миний аав намайг хөлбөмбөгчин болгохын тулд бүхнээ зориулсан тул, багаа охиж явахыг маань дэмжихгүй байсан гэдэгт итгэлтэй байна. Тиймээс одоо үлдсэн тоглолтуудаа аавынхаа дурсгалд зориулж сайн тоглох болно” хэмээн ярилцлага өгсөн байна.    

Нийтэлсэн: О.Хатанбаатар

Хорватын шигшээ багийн ахлагч багтаа эргэн ирлээ  
Үзсэн: 1124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй