Шууд Chart

Украин-Умард Ирландын тоглолтын үеэр хүчтэй мөндөр орлоо

2016-06-17 14:56:57

Өнөөдөр манай сувгийн шууд дамжуулан үзүүлсэн Украин-Умард Ирландын тоглолтын үеэр хүчтэй мөндөр орсны улмаас шүүгчдийн бүрэлдэхүүн тоглолтыг түр зогсоох шийдвэр гаргасан байна.

Францын Леон хотод болсон тус тоглолтын 2 дугаар үеийн 58 дахь минут эхлээд байхад Чехийн шүүгч Чехийн шүүгч Павел Краловец тамирчдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс ийм шийдвэр гаргажээ. Аз болоход хүчтэй орсон мөндөр  3 минут үргэлжлээд зогссон тул тоглолт дахин ямар нэгэн саадгүй үргэлжилжээ.

Ингэснээр энэ удаагийн Европын аврага шалгаруулах тэмцээний цаг уурын байдлаар болж түр саатсан анхны тохиолдол бүртгэгдлээ.

Нийтэлсэн: О.Хатанбаатар

Украин-Умард Ирландын тоглолтын үеэр хүчтэй мөндөр орлоо  
Үзсэн: 1294 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй