Шууд Chart

Өнөөдрийн өрсөлдөгчидийн тухай сонирхолтой баримтууд

2016-06-22 23:57:20

Португал-Унгар

Уг 2 баг 11дэх удаагаа хоорондоо таарч байгаа бөгөөд Португал нэг ч удаа хожигдож үзээгүй 7 ялж 3 тэнцсэн. Сүүлийн 3н учираанд Унгар нийт 328 минут гоолдож чадаагүй байгаа бөгөөд энэ хооронд Португал 10н гоол хийжээ.
Тэд хоорондоо өмнө нэг л удаа шигшээ тэмцээнд 1966 оны ДАШТ-нд хоорондоо таарч Португал 3-1ээр хожиж байсан. Португал бүх тэмцээнд сүүлийн 9н тоглолтод хожигдоогүй 2 тэнцэж 7 хожсон. 7хожохдоо бүгдийг нь 1 гоол зөрүүтэйгээр хожсон. Роналдо өнөөдөр тоглосноор 30дахь удаагаа шигшээ тэмцээнд шигшээ багтайгаа тоглосноор бүх цаг үеийн хамгийн их шигшээ тэмцээнд оролцсон Португал тоглогч болно. Тэрээр 29н удаа тоглохдоо 9н гоол оруулжээ. Португал хэзээ ч ЕАШТ-нд хэсгээсээ хасагдаж үзээгүй 6н удаа оролцохдоо.


Исланд-Австри

Уг 2 баг хоорондоо өмнө нь 3н удаа таарч Австри 1 хожиж 2 тэнцэж байжээ. Нийт 5н гоол орж байсан. Хамгийн сүүлд 2014 оны 5н сард хоорондоо тоглож 1-1ээр тэнцэж байсан байна. Австри Стадэ Дэ Францд хийж байсан нийт 3н тоглолтодоо хожигдож байсан. Исланд мөн уг стадионд хийсэн сүүлийн тоглолтодоо 1999 онд Францд 3-2оор хожигдож байсан. Австри 1982 оноос хойш шигшээ тэмцээнүүдэд хэсгээсээ цааш шалгарч чадаагүй байгаа.
Исланд бүх тэмцээнд сүүлийн 8н тоглолтодоо 1 л хожигдсонь (3 ялж 4 тэнцсэн)


Итали-Ирланд

Уг 2 баг 14дэх удаагаа хоорондоо таарч байна. Өмнө нь Итали 8 хожиж Ирланд 2 хожиж 3 тэнцэж байсан. Сүүлд шигшээ тэмцээнд 2012 оны ЕАШТ-нд Кассано болон Балотелигийн гоолоор 2-0оор хожиж байсан. Итали ЕАШТ-ны сүүлийн 35н тоглолтодоо хамгийн дээд тал нь 2 гоол хийсэн. Ирланд сүүлийн тоглолтодоо нэг ч хаалгаа онож цохиж чадаагүй нь 1994 оны ДАШТ-нд Норвегийн эсрэг тоглосноос хойш анх удаа.  Ногоон арми ЕАШТ-нд 1988 онд Английг хожсоноос хойш нэг ч хожоогүй(2 тэнцэж 5 ялагдсан. Ирланд ЕАШТ-нд 1 тоглолтод 1ээс илүү гоол оруулж үзээгүй. Тээд нийт 8н тоглохдоо 4н гоол оруулж байжээ.


Швед-Бельги

Уг баг өмнө нь 14н удаа таарч Швед 5 Бельги 7 хожиж 2 тэнцэж байсан. Тэд өмнө шигшээ тэмцээнд 2000 оны ЕАШТны нээлтийн тоглолтод ганц удаа таарч тоглож тэмцээнийг зохион байгуулагч Бельги 2-1ээр хожиж байсан. Швед ЕАШТны сүүлийн 7н тоглолтод 5 хожигдож 1тэнцэж 1 л хожсон. Мөн нэг л удаа хаалгаа хуурай манасан. Златан энэ жилийн ЕАШТнд хаалгаа хараахан онож цохиж амжаагүй байна. Лукаку шигшээгийнхаа сүүлийн 6н тоглолтод оролцохдоо 6н гоол оруулсан. Кевин Дэ Бройн сүүлийн 10н тоглолтодоо 10н гоолд оролцоод байна(5н гоол, 5н гоолын дамжуулалт)


Өнөөдрийн өрсөлдөгчидийн тухай сонирхолтой баримтууд  
Үзсэн: 1496 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй