
Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс энэ жилийн улсын баяр наадмын наймын даваанд улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагватай хүч үзэж, өвдөг шороодсон. Гэхдээ нэлээн маргаан дагуулсан билээ. Иймд тэрбээр дараах тайлбарыг фэйсбүүк хуудасдаа бичжээ. Үүнийг уншигч танаа хүргэе!
"Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Юун түрүүнд Монгол Улсын аварга цол хүртсэн Ч.Санжаадамбад болон улсын цол хүртсэн бүх бөхөд баяр хүргэе. Монголчууд бид баяр цэнгэлийнхээ манлай болсон Монгол бөхөө түүхэн уламжлалаар нь авч явж, Монгол бөхийнхөө ариун дэвжээг жалга довны үзэл, хар хор, атаа жөтөөний хоронд хордуулахгүй байх талаар хаана хаанаа ухаан зарж сэтгэл гаргах цаг болжээ. Сүүлийн хоёр жилийг би үндсэндээ өрсөлдөгч бөхийнхөө зэрэгцээ хөлийн цэцүүдтэй давхар барилдсан. Нэгэнт илэрхий болсон барилдааныг дахиж барилдуулах шийдвэр гаргахад би эсэргүүцсэн. Гэвч төр, ард түмэн, гаднын зочид төлөөлөгчдийг хүндэтгэн дахиж барилдсан. Спорт гэдэг залуу насных. Гэтэл хэсэг хүнээс болж миний бүтэн жилийн хөдөлмөр талаар болсонд харамсаж байна. Тухайн наймын даваанд намайг засч байсан Хөвсгөл аймгийн уугуул Б.Мөнхбаатар танд засуул хүнийхээ үүргийг шударгаар биелүүлсэнд талархаж байна. МҮБХ шинэчлэгдэх цаг нь болсныг барилдаан болгон харуулсаар байна" хэмээн бичжээ.
П.Бүрэнтөгс: МҮБХ шинэчлэгдэх цаг нь болсныг барилдаан болгон харуулсаар байна | ||
Үзсэн: 2893 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.