
Монгол Улсын шуудангийн үйлчилгээнд нэвтрүүлж буй 1013 дахь марк “Зуны XXXI олимп” сэдэвтэйгээр гүйлгээнд гарлаа. Манай улс 1960 оны Ромын олимпиос эхлээд зуны олимпод зориулсан маркийг тасралтгүй гаргасан. “Зуны XXXI олимп” шуудангийн маркийн анхны өдрийн нээлт МҮОХ-ны байранд өнөөдөр болж, “Монгол шуудан” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батсайхан, “Монгол шуудан” ТӨХК-ийн тэргүүн дэд захирал А.Шарав, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч, Рио-2016 олимпийн наадмын багийн ахлагч Ж.Хатанбаатар, олимпийн наадамд оролцох тамирчдын төлөөлөл оролцсон юм. Тус маркийг Бразил улсад зохиогдох олимпийн наадмыг тохиолдуулан ОУОХ болон МҮОХ-ноос зохих зөвшөөрлийн дагуу хэвлэжээ. Марканд Бразил улсын далбаа, Рио-де-Жанейро хот, Аврагч Христ хөшөө, олимпийн медаль, олимпийн таван цагариг зэргийг дүрсэлсэн ба зарим спортын төрлийг ч оруулсан байна.
Сэдвийн нэр: Зуны XXXI олимп
Маркийн нэр төрөл: 1 номинал (1 хуудсанд 20 ширхэг)
Сэдвийн дугаар: 1013 /4046/
Гүйлгээнд гарсан анхны өдөр: 2016.07.28
Нүүрний үнэ: 1000 төгрөг
Хэвлэгдсэн тоо: 10,000 ширхэг
Анхны өдрийн дугтуй: 250 ширхэг
Маркийн хэмжээ: 30x40 мм
Хэлхээний хэмжээ: 150x230 мм
Хэлхээний арга: Офсет хэвлэл, 4 өнгө
Зураач: Ч.Бат-Эрдэнэ
Маркийн дизайнер: Ж.Ганхуяг
1013 дахь марк “Зуны XXXI олимп” сэдэвтэйгээр гүйлгээнд гарлаа | ||
Үзсэн: 1055 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.