Шууд Chart

Рио 2016: Монголын баг анхны нэгдсэн хуралдаанаа хийлээ

2016-08-04 16:22:22

Рио 2016-г зорьсон манай улсын баг, тамирчид ихэнх нь тосгондоо хүрэлцэн очиж, төвхнөн, бэлтгэл сургуулилтаа эхлүүлсэн байна. Маргааш буюу 2016 оны наймдугаар сарын 5-нд бокс, жүдогийн баг, тамирчдын тэмцээний сугалаа болох юм байна. Олимп эхлэхэд хоёрхон хоног үлдсэн торгон агшинд Монголын багийн штабын туслах ажилтан Э.Мөнхбилэгийн хотхоны сонин хачнаас ирүүлсэн фото мэдээллийг уншигч танд хүргэе!

Mайкл Пелпс. Тэрээр нийт гурван олмимпод оролцож, 22 медаль хүртсэн, усанд сэлэлтийн домог болсон тамирчин. Mайкл Пелпс нийт 18 алт, үүнээс Бээжин 2008 Олимпод найман алтан медаль авч, дэлхийн рекорд тогтоож байсан. Энэ удаад түүнийг хэдэн медаль авахыг дэлхий нийт сонирхон хүлээж байна.

Олон улсын Олимпийн хорооны хүндэт гишүүн Ш.Магван. Ш.Магван өвөөтэй хамт 3 дахь олимпдоо оролцож буй Монголын сайн дурын ажилтан, Монголын штабын ахлагч Э.Мөнхбилэг.

Жүдо бөхийн шигшээ баг бэлтгэлээ хийж байна. Монгол улсаа төлөөлөн 13 тамирчин оролцож байгаа билээ.

Сагсан бөмбөгийн бэлтгэлийн заал. Энэ заалнаас аль баг амжилт үзүүлэх бол гэдэг таавар хэдийн өрнөсөн. Мэдээж АНУ-ын “Мөрөөдлийн баг” хамгийн их сонирхол татаж байгаа.

Нээлтийн ажиллагааны үеэр Монгол улсынхаа тугийг мандуулж алхах Б.Тэмүүлэн.

Солонгосын ширээний теннисний шилдэг тамирчин Yang Haeun. 2010 онд анх олон улсын тэмцээнд оролцож, ирээдүйтэй тамирчин гэдгээ дэлхий нийтэд харуулж байсан бол энэ удаад улсынхаа шилдэг тамирчин болж, Олимпод оролцож байна.

Ширээний теннисний олимпийн аварга, Хятадын тамирчин Zhang Jike. Энэ удаагийн Олимпод түүний оронд өөр тамирчин орох ёстой байсан гэж олон мэргэжилтнүүд мэдээлж байгаа ч түүнийг “хэн гэдгээ харуулна” гэж шүтэн бишрэгчид нь үзэж байгаа.

Ширээний теннисний бэлтгэлийн заал. Шүтэн бишрэгчдийн хувьд заалны талаар сэтгэл дундуур байгаагаа хэдийн илэрхийлээд байгаа. Гэвч ширээний теннисний шигшээ тоглолтууд энэ зааланд явагдах болно.

Олон улсын Олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах тосгонд явж байна.

Олимпийн тосгоны үдэш нэг иймэрхүү. Хөдөлгөөн их байна шүү ...

Монгол улсын шигшээ багийн штаб өнөөдөр анхны нэгдсэн хуралдаанаар хийлээ. Ц.Дамдин багшаас их үлгэр жишээ авч сурж байна.

Манай улсын жүдогийн тамирчид маань бэлтгэлээ хийж байна.

Төрийн дэмжлэгтэйгээр Олимпод Монголчууд анх удаа тогоочоо дагуулан очоод байгаа... Хоол зүй, шим тэжээлийн Монголын нийгэмлэгийн тогооч бөгөөд Монгол Улсын зөвлөх инженер, хүнс судлалын магистр, Mонголын багийн тогооч Ц.Байгалмаагийн хийсэн зоогийг Бразил зөөгч нар хүргэж байна.

Бразил зөөгч

Монголын багийн тогооч Ц.Байгалмаа, Бразил улсад суугаа элчин сайд Ч.Сосормаагийн хамт


Рио 2016: Монголын баг анхны нэгдсэн хуралдаанаа хийлээ  
Үзсэн: 3251 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
togooch ,hool geed baih yum [103.57.94.xxx] 2016-08-04 23:40
hoo .lyah be.amjilt heregtei BRAZILIIN buh uhereer buuz hiij idsen ch bolno.haluun gazar buuz idej baij hordlogond orob ddd
ёоё ёоё [103.212.117.xxx] 2016-08-04 18:41
энэ нэг Эрдэнэтуяа билүү нэг хар хүүхэн чинь эсгий хийх газар нохой хэрэггүй гэж юугаа хийж гиюүрээд сууж байгаа юм болоо өрөвдөлтэй юмаа хэл усчгүй ёостой цайч гүй царайч гүй

Бидэнтэй нэгдээрэй