
“Рио-2016” олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчид Volta Redonda хотын спортын төвд төвхнөсөөр байна.
Энэ удаагийн олимпод манай улс 43 тамирчнаа илгээсэн. Өмнө нь байгаагүй олон тамирчин олимпийн наадамд оролцох гэж байгаа тул төрийн дэмжлэгтэйгээр Монгол тогоочоо хамт явуулж, амтлаг хоолоор хангах үүрэг өгсөн.
Олимпийн наадмын үеэр тамирчдын хоол хүнсэнд сэргээш хийх тохиолдол нэг бус удаа гарсан. Тодруулбал саяхан ОХУ-ын тамирчны хоолонд сэргээш хийсэн харамсалтай үйл явдал болсон нь спорт сонирхогчдын анхаарлыг татаж байсан. Бас нэгэн жишээ хэлэхэд 2014 оны жүдо бөхийн ДАШТ-ий үеэр манай улсын тамирчдын хоолонд ёс бус зүйл хийсэн байсан илэрсэн. Тиймээс Монголын баг тамирчдын хоол хүнсийг бэлтгэх тогоочоор Монгол Улсын зөвлөх инженер Ц.Байгалмаа сонгогдож, ажиллаж байна.








Өөрийн улсын тогоочтой байх нь тамирчдад олон давуу талтай | ||
Үзсэн: 24969 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.