Шууд Chart

ОУХМ Ж.Гантөгс Монголын тамирчдын “салхийг хагална”

2016-08-05 13:43:45

Зуны Олимпийн 31 дүгээр наадамд манай улсаас 43 тамирчин спортын 9 төрлөөр оролцоно. Өнөөдөр эхлэх гэж буй байт харвааны төрөлд манай улсыг төлөөлөн ОУХМ Ж.Гантөгс өрсөлдөх юм. Түүний хувьд Монголын тамирчдаас хамгийн түрүүнд тэмцээнээ эхлүүлж байна.

Энэ өдөр эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон багийн төрлийн урьдчилсан шатны харваа явагдах юм. Эрэгтэй ганцаарчилсан төрөлд олимпийн наадамд эрхээ аван өрсөлдөж байгаа 64 шилдэг харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөнө. Тамирчид 70 метрийн зайд 6 сумаар 12 цуврал харвах бөгөөд тамирчдын амжилтыг нийлбэр дүнгээр нь жагсаах юм. Улмаар урьдчилсан харваанд тэргүүн байрт шалгарсан харваач хасагдах шатанд 64-р байрт орсон харваачтай, 2 дугаар байрт жагссан харваач 63-р байрт орсон харваачтай өрсөлдөх шугамаар тэмцээн явагдах юм. Нийдтээ 7 шатны харваа явагдаж олимпийн наадмын байт харвааны төрлийн аварга тодорно.

Монголын үндэсний шигшээ багийн тамирчин Жанцангийн Гантөгс 1991 онд анхны олон улсын тэмцээндээ оролцож байсан. Тэрээр 40 насандаа "Лондон-2012" зуны олимпийн XXX наадмын байт харвааны тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, урьдчилсан шатны харваанд 699 оноо авснаар 19 дүгээр байрт бичигдэн хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авч байсан.

Улмаар эхний тойрогт Энэтхэгийн тамирчин Рахул Банержеетэй өрсөлдөж, 0:6 (27-29, 24-25, 25-30) харьцаатай хожигдсоноор өмнөх олимпийн наадмыг өндөрлүүлсэн юм. Түүний хувьд 2015 оны 11 дүгээр сард Тайландын нийслэл Бангкок хотноо болсон байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэнээр "Рио-2016" олимпийн наадамд оролцох эрхээ авсан. Байт харвааны төрөл өнөөдөр “Самбодромо” цэнгэлдэх хүрээлэнд Улаанбаатар хотын цагаар 21:00 цагаас эхэлнэ.

О.Сонинбаяр


ОУХМ Ж.Гантөгс Монголын тамирчдын “салхийг хагална”  
Үзсэн: 1454 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.42.xxx] 2016-08-05 21:59
Hudlaaa shaahaasaa icheechee ta nar....shuud damjuulaaal alaad uguh yaasan beee/......... har pisda nar chadahguin bol uuur tv nart uguhgui ////// 4jild 1 boldog ed shuu dee maluudaa
Зочин [202.21.106.xxx] 2016-08-05 21:16
ehelsen bgaa shuud damjuulah ysan boloo
biiii [202.21.106.xxx] 2016-08-05 21:07
damjuulah yu bolob MNB guai

Бидэнтэй нэгдээрэй