Шууд Chart

О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар хагас шигшээд шалгарч чадсангүй

2016-08-10 01:43:08

“Рио-2016” олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны түргэвчилсэн дасгал дөнгөж сая өндөрлөлөө. Энэ төрөлд Ц.Мөнхзул 580 оноотойгоор 11, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа 579 оноотойгоор 12 дугаар байрт бичигдэж, тэмцээнээ өндөрлүүллээ.

Харин эхний найман байрт шалгарч, тэмцээнээ цааш үргэлжлүүлэх болсон тамирчдыг танилцуулбал, БНХАУ-ын тамирчин Занг Жинжинг (Zhang Jingjing) 592, Грекийн тамирчин Коракаки Анна (Korakaki Anna) 584, Гүржийн тамирчин Салуквадзе Нино (Salukvadze Nino) 584, ХБНГУ-ын тамирчин  Карч Моника (Karsch Monika) 583, Болгарын тамирчин Вонева Антонета (Boneva Antoaneta) 583, Умард Солонгосын тамирчин Жү Юүнг Сук (Jo Yong Suk) 582, Швейцарийн тамирчин Диетелм Гербер Хейди (Diethelm Gerber Heidi) 582, ОХУ-ын тамирчин Коршунова Екатерина (Korshunova Ekaterina) 582 оноо цуглуулжээ.  

Сонирхуулахад, О.Гүндэгмаа 1978 оны тавдугаар сарын 23-нд, Ц.Мөнхзул 1981 оны хоёрдугаар сарын 28-нд төрсөн бол тус төрөлд өрсөлдсөн хамгийн залуу тамирчнаар Грекийн тамирчин бүсгүй Коракаки Анна тодорч байна. Тэрбээр 1996 оны дөрөвдүгээр сарын 8-нд төржээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар хагас шигшээд шалгарч чадсангүй  
Үзсэн: 1508 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
shvten bishregch [203.91.115.xxx] 2016-08-10 02:53
vnexeer xvn torolxiitnii naadamd toos orgoloo dandaa yalan gedeg xetsvv xaramsaltai n Monxzul l bna da.gexdee Mongol tvmen ta xoyoroor baxarxdag daa

Бидэнтэй нэгдээрэй