Шууд Chart

Зодуулсан ч медалиа хамгаалж чаджээ

2016-08-11 17:11:29

“Рио-2016” олимпийн наадам хэдийгээр сайхан болж байгаа ч Бразилын танхай этгээдүүд зарим тамирчин, дасгалжуулагч, жуулчдыг нэлээн сандаргаад байна. Танхайчуудын халдлагад  жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Бельги Улсын тамирчин Д.Тихелт өртжээ.

Д.Тихелт олимпийн тосгоны ойролцоох наран шарлагын газар медалиа тэмдэглээд сууж байтал гаднаас үл таних этгээдүүд аль таарсан газраа цохиж гар утсыг нь аваад зугтжээ. Тэрбээр нүүрээ дараад хэвтэж байхдаа медалиа бас хамгаалж байсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Зодуулсан ч медалиа хамгаалж чаджээ  
Үзсэн: 1730 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Yanaa [108.48.34.xxx] 2016-08-12 07:16
Medial gej bichdeggui yum!

Бидэнтэй нэгдээрэй