
“Рио-2016” олимпийн наадамд жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг жинд хүч үзэж, мөнгөн медаль хүртсэн гавьяат тамирчин Д.Сумъяа Монгол Улсын Засгийн газраас нэг удаа 60, насан туршдаа сар бүр гурван сая төгрөгийн тэтгэлэг хүртэхээр боллоо. Мөн эрэгтэйчүүдийн боксын 60 кг жинд өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн ОУХМ Д.Отгондалай нэг удаа 30, насан туршдаа сар бүр хоёр сая төгрөг гардана.
Энэхүү тэтгэлэгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар 2013 оноос хойш олимп, ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад олгож буй юм.
Харин алтан медаль хүртсэн тамирчинд нэг удаа 120, насан туршид нь сар бүр дөрвөн сая төгрөг олгох билээ.
Засгийн газраас Д.Сумъяа 60, Д.Отгондалай 30 сая төгрөг хүртэж, сар бүр тэтгэлэг авна | ||
Үзсэн: 2202 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.