
Үндэсний их баяр наадмын өмнөх босго өдөр төрийн тэргүүнээр дахин сонгогдсон Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн тангарагаа өргөсөн билээ.
Анх удаа ард түмнийхээ нүдэн дээр явагдсан эл тангараг өргөх ёслол эхлэлээсээ өгсүүлээд сүр дуулианаар дүүрэн байсан бөгөөд ёслолын үйл ажиллагаанд 400 орчим сая төгрөг зарцуулагдсан байна.
Төрийн есөн хөлт цагаан туг, төрийн тамга, Үндсэн хуулийн уг эх зэрэг хүндэт бэлгэдлүүдийг ордноос залан гаргаж ирснээр эхэлсэн уг ёслолд гадаадын олон здчид төлөөлөгчид урилгаар оролцсон юм.
2009 онд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд 239 орчим сая төгрөг зарцуулагдсан гэсэн мэдээлэл байдаг бөгөөд ерөнхийлөгчийн саналаар зардал их ордог зарим хэсгүүдийг танаж байсан гэлцдэг.
Тэгвэл энэ удаагийн тангараг өргөх ёслолын зардал хоёр дахин нэмэгдснийг холбогдох албаныхан төрийн далбааны өдөр давхацсан хийгээд гадны олон зочид уригдсан тул эх орноо сурталчлах өргөн боломж олдсонтой холбон тайлбарлаж байгаа аж.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын зардал өмнөхөөсөө хоёр дахин өсчээ | ||
Үзсэн: 1480 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.