Шууд Chart

“Анхны үнсэлт” дахин тоглоно

2014-05-09 12:28:56

“Ах дүү Гримм”-ийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Анхны үнсэлт” мюзикл, МУСТА, дуучин Б.Амархүү, М.Сонор нарын гол дүрд нь тоглосноор өнгөрсөн гуравдугаар сард нээлтээ хийж хүүхэд залуусыг байлдан дагуулсан.

Тус мюзиклын ерөнхий найруулагчаар Буриадын төрийн шагналт Олег Юмов, Уран сайхны удирдагчаар Р.Мөнхсайхан, хөгжмийн найруулагчаар “A-Sound” хамтлагийн аргил гитарчин Д.Мөнхболд, тайзны зураачаар А.Дөлгөөн нар ажиллаж байгаа юм. Харин дүрүүдэд МУСТА Д.Баасанжав, Д.Алтансүх, Г.Батдорж, Ч.Доржсүрэн, А.Азжаргал, И.Хангай, Э.Цэгмид, Ч.Дорж, Ц.Гансүх, Ж.Буянтогтох, Т.Оюунболд нарын уран бүтээлчид оролцдог. Их хотын залуусыг байлдан дагуулсан “Анхны үнсэлт” мюзикл энэ сарын 23-нд 19:00 цагаас “Залуучуудын соёлын төв”-д үзэгчдийн хүсэлтээр дахин тоглогдох нь.

“Анхны үнсэлт” мюзикл  зуун хувь амьдаар тоглогдож хөгжмийн сайхныг үзэгчдэд мэдрүүлэх нь ээ.

“Анхны үнсэлт” дахин тоглоно   
Үзсэн: 1151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй