Шууд Chart

ЭМД-ын шимтгэл төлөгчид ЭМДЕГ-тай гэрээтэй 2500 орчим байгууллагаас тусламж үйлчилгээ авах эрхтэй

2023-03-10 11:30:22

ЭМД-ын шимтгэл төлөгчид ЭМДЕГ-тай гэрээтэй 2500 орчим байгууллагаас тусламж үйлчилгээ авах эрхтэй.

2021 оноос ЭМДЕГ нь стратегийн худалдан авагч болсноор эрүүл мэндийн салбарт нэг худалдан авагчийн тогтолцоо бүрдэж, бүх төрлийн тусламж үйлчилгээг Tрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг болжээ.

Ингэснээр бүх төрлийн эмийн эмчилгээ болон мэс заслын төлбөрийг 30-100 хувь хөнгөлж байна. ЭМДЕГ-ын тусламж үйлчилгээний чанар, хяналтын газрын дарга н.Оюунцэцэгийн яриаг хүргэе.

Мөн өнгөрсөн онд “Новартис аксесс” хөтөлбөрийг эхлүүлж, нэн шаардлагатай зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож байгаа юм.


ЭМД-ын шимтгэл төлөгчид ЭМДЕГ-тай гэрээтэй 2500 орчим байгууллагаас тусламж үйлчилгээ авах эрхтэй  
Үзсэн: 847 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй