
Газар хөдлөлт бол үгүйрүүлэн сүйрүүлэх гамшиг. Үүнд хүн бүр бэлэн байх учиртай. Эдийн засаг, эрүүл мэндийн хувьд асар их хэмжээний хохирлыг авчирдаг аюулт үзэгдэл. Иймээс бэлтгэл, бэлэн байдлаа урьдчилан хангах, гэнэтийн эрсдэлийг тооцох, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бий болгох шаардлагатай байна гэж Онцгой байдлын ерөнхий газрын Дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр онцолж байна.
Нийслэлд газар хөдлөлтийн 6-9 баллд тэсвэртэй барилга барих ёстой. Үүнийг мөрдөж, хянаж, хэрэгжүүлж чадахгүй бол Турк улсад тохиосон гамшиг, аюул манайд давтагдах магадлалтай.
Сүүлийн жилүүдэд нэг өдөрт бүртгэгдэх газар хөдлөлтийн тоо огцом өссөн, багадаа 200-400 удаагийн давтамж ажиглагдах болжээ.
Б.Ууганбаяр: Газар хөдлөлт бол үгүйрүүлэн сүйрүүлэх гамшиг | ||
Үзсэн: 469 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.