Шууд Chart

Бог малын мялзан өвчний тархалтыг бууруулахад малчдын хариуцлага чухал байна

2023-03-10 11:54:11

Бог малын мялзан өвчний тархалтыг бууруулахад малчдын хариуцлага чухал байна.

Есөн аймгийн 46 суманд бог малын мялзан өвчин гарч, малчдын хариуцлагагүй байдлаас болж өвчний тархалт нэмэгдэж магадгүй тухай "Хурд" агентлаг өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл өнөөдрийн байдлаар зургаан аймгийн 17 суманд энэ өвчний гаралт хэвээр байна. Ялангуяа зарим суманд голомт их байгаа нь хариуцлагагүй байдалтай холбоотой гэж Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга н.Тунгалаг хэлж байна.

Бог малын мялзан өвчин голомтолж гарсан айл гурван жилдээ малаа зарж борлуулах ёсгүй байдаг.

Хариуцлагагүй байдлаасаа болоод өөртөө болон ойр тойрныхоо малчин өрхөд ихээхэн хохирол учруулах магадлалтай. Тиймээс мялзан өвчин голомтолж гарсан сумдын малчдад хорио цээрийн дэглэмээ сайтар барихыг анхаарууллаа.


Бог малын мялзан өвчний тархалтыг бууруулахад малчдын хариуцлага чухал байна  
Үзсэн: 2127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-03-11 21:31
Гоц халдварт өвчнийг вакцин хэрэглэж байж зогсоож чадах байх.
Зочин [127.0.0.xxx] 2023-03-11 09:25
Тиим шүү

Бидэнтэй нэгдээрэй