
Цаг агаарын онц аюултай үзэгдлийн улмаас Өмнөговь аймагт цахилгаан эрчим хүч тасалдсаныг засварлахаар ажиллаж байна.
Гуравдугаар сарын 9-10-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Булган, Гурвантэс, Цогт-Овоо, Мандал-Овоо, Баян-Овоо, Номгон, Манлай сумдын нутгаар салхи секундэд 13-18 метр хүрч шороон шуурга шуурч, Дундговь аймгийн төв болон Сайнцагаан суманд салхи секундэд 25 метр, зарим үед 34 метр секунд хүрч цаг агаарын онц аюултай хэмжээнд хүрсэн.
Үүний улмаас Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээний 220 кВ-ийн Мандалговь-Тавантолгой чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч Өмнөговь аймгийн баруун гурван сумаас бусад хэрэглэгчийн цахилгаан эрчим хүч тасарсан байна. Энэ талаар Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компанийн диспетчирийн инженер н.Мягмарнарангаас дараах мэдээллийг бид утсаар тодрууллаа.
"Ухаа худаг" болон Даланзадгадын ДЦС-аас Даланзадгад, Номгон, Хүрмэн, Баяндалай, Булган, Ханхонгор сумдын хэрэглэгчдийг, Оюу Толгой ХХК-аас Ханбогд, Баян-Овоо сумдын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах техник зохион байгуулалтын арга хэмжээ авч цахилгаанд холбоод буй юм байна.
Цаг агаарын онц аюултай үзэгдлийн улмаас Өмнөговь аймагт цахилгаан эрчим хүч тасалджээ | ||
Үзсэн: 801 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.