Шууд Chart

“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээнд 20 мянга гаруй хүн оролцоно

2023-06-03 09:19:53

“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтэд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийн тамирчид оролцдог.

Марафонд оролцогчийн тоо жил ирэх бүр нэмэгдэж 2022 онд 29 орны 23.690 хүн оролцсон бол энэ удаа 30 орны 20 мянга гаруй хүн оролцохоор бүртгүүлээд байна. 

"Улаанбаатар марафон-2023" өнгөрсөн жилүүдийн адил 1500 метр, 5000 метр, 10 км, 21 км, 42 км гэсэн гүйлтийн ангилалтай. Тодруулбал, 1500 метрийн гүйлтэд гэр бүлийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлт багтаж байна.

Харин бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 18-аас дээш насны оролцогч, хагас марафон буюу 21 км-т 18-34, 35-54, 55-аас дээш насны оролцогч, эрүүл мэндийн гүйлт буюу 10 км, 5000 метрийн зайд 12-17 насныхан, 18-аас дээш насны оролцогч хамрагдах боломжтой юм.  

 


“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээнд 20 мянга гаруй хүн оролцоно   
Үзсэн: 783 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй