"Ану хатан", "Орлон тоглогч" кинонуудаар үзэгчдийн танил болсон найруулагч В.Агарын шинэ бүтээл болох "Эх орон дуудаж байна" уран сайхны кино маргааш буюу наймдугаар сарын 22-нд нээлтээ хийхээр товоо зарлалаа. Халх голын дайны түүхт 75 жилийн ойд зориулсан тус бүтээлийн продюсераар С.Очирхуяг, зураглаачаар Д.Ангараг нар ажиллажээ. Тус кинонд эх орон, газар шорооны үнэ цэнэ, залуусын хайр сэтгэл, эр хүний эр зориг эх орноо гэх хайрын тухай өгүүлэх гэнэ. Найруулагч В.Агар хэлсэн үгэндээ "Эх орон дуудахад эр хүн бүр бэлэн байх ёстой. Энэ киног зөвхөн Халх голын ойд бус Америк, Солонгос нь ялгагдахаа байсан Монгол залууст зориулсан" хэмээсэн юм. Киног "Мы из будущево" киноноос сэдэвлэн В.Ангараг зохиолыг нь бичсэн байна.



Эх орон дуудахад эр хүн бүр бэлэн байх ёстой | ||
Үзсэн: 1115 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.