Шууд Chart

“Эх орон дуудаж байна” киноны бүтсэн түүх

2014-08-27 09:40:56

Эх орондоо хайртай хүн бүрт, тэр дундаа хүүхэд залуучуудад эх орны үнэ цэнийг мэдрүүлэхээр бүтээгдсэн “Эх орон дуудаж байна” монголын уран сайхны кино өнгөрсөн баасан гарагт ёслол төгөлдөр нээлтээ хийсэн билээ.

   "Халх гол"-ын 75 жилийн ой тохиож буй энэ жил “Эх орон дуудаж байна” кино тус ойд зориулсан мэт утга төгөлдөр бүтээгдсэн нь учиртай бөгөөд эх орон, хайр сэтгэл, хүний амьдралын үнэ цэнийн тухай үзүүлэх тус киноны найруулагчаар Зууны манлай жүжигчин, Төрийн соёрхолт Цагааны  Цэгмидийн зээ хүү В.Агар, Төрийн соёрхолт жүжигчин, найруулагч Д.Сосорбарамын хүү С.Очирхуяг нар хамтран ажиллажээ. Мөн киноны продюсерээр С.Очирхуяг ажилласан бол хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр, зураглаачаар Улсын филормонийн дарга МУУГЗ Даваасүрэнгийн хүү Д.Ангараг, зургийн даргаар Т.Алтантуяа, графикчаар Ш.Тансаг нар ажилласан байна.

   Халх голын дайны цаг үеийг орчин үетэй холбон бүтээснээрээ ихээхэн онцлогтой тус киноны гол дүрүүдэд жүжигчин СТА Э.Ууганбаяр, жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, СТА Б.Баттулга, жүжигчин Э.Чамин-Эрдэнэ нар тогложээ. Мөн дүрүүдэд жүжигчин МУГЖ С.Дамдин, жүжигчин Д.Мөнх-Од, жүжигчин Б.Батсүх, жүжигчин Б.Батмэнд, Ө.Энхболд, Б.Леонид, Ж.Буяннэмэх, Ж.Оргил нарын уран бүтээлчид тогложээ. Тэрбээр тус кинонд монголын олон гайхалтай авьяаслаг уран бүтээлчид тоглосны зэрэгцээ Орос, Польш, Япон зэрэг орны уран бүтээлчид мөн оролцон тоглосон аж.  

 Эх орон, хайр сэтгэл, хүний амьдралын үнэ цэнэтэй бүхнийхээ төлөө халуун амиа зориулсан эрэлхэг охид хөвгүүдийн тэмцлийг уг кинонд сонирхол татам адал явдлаар дүүрэн үзүүлсэн бөгөөд Монголд анх удаа Америкийн кино зураглаачдын холбооноос гаргасан АSC- CDL горимоор албан ёсны зөвшөөрөлтэйгөөр энэхүү киноны өнгө шүүлтийн ажлыг хийсэн байна. Ингээд та бүхэндээ “Эх орон дуудаж байна” монголын уран сайхны киноны бүтсэн түүхийг үзүүлсэн тусгай нэвтрүүлгийг толилуулж байна.


“Эх орон дуудаж байна” киноны бүтсэн түүх  
Үзсэн: 2344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй