Шууд Chart

Рок попын атаман "Миний ах атаман" киноны дууг амилуулжээ

2014-09-01 17:16:34

Сүүлийн үед нилээн сенсаци дэгдээгээд байгаа "Миний ах атаман" киноны дууг рок попын "атаман" гэгддэг МУГЖ Х.Лхагвасүрэн дуулсан бол дууны үг, аяыг Монголын номер нэг гитарчин гэгддэг СТА Д.Өлзий-Орших буюу Өөжгий зохиосон байна.

Харин "Миний ах атаман" гэгдэх энэхүү кино тайз дэлгэцийн болоод рок поп урлагийн акулуудыг нэгтгэсэн хэмээн шуугиан тарьж, кино сонирхогчдын дунд багагүй хүлээлт үүсгээд байгаа билээ. Тэгвэл кино урлагийн төлөөлөл болсон чадварлаг жүжигчдийг нэг дор цуглуулсан гэх сүржин нэртэй сүрхий дуулиан дэгдээгээд байгаа тус кино хэр даацтай бүтээл болж, кино урлагийн жинхэнэ "атаман" бүтээл болж чадсан эсэхийг харах л үлдлээ.

"Миний ах атаман" кино 9-р сарын 12-нд нээлтээ хийх аж. Ингээд та бүхэндээ тус киноны дууг хүргэж байна. 


Рок попын атаман "Миний ах атаман" киноны дууг амилуулжээ  
Үзсэн: 1757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй