
Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө аяс, өвөрмөц дуулалтаараа онцгойрон “Зүүдний шувуу шиг бүсгүй”, “Сайхан”, “Эх орон эрчүүдээр дутна”, “Аархал”, “Есөн эрдэнийн орон”, “Амиараа өртэй” зэрэг гайхалтай уран бүтээлүүдээрээ дуунд дуртай монгол түмнийхээ хайр хүндлэлийн хүлээсэн MУСТА Э.Төрмандах “Дүүрэн жаргалтай хорвоо” уран бүтэлийн тоглолтоо есдүгээр сарын 11-нд эрийн хийморь мандаасан Монгол бөхийн өргөөнөө толилуулна.
MУСТА Э.Төрмандахын “Дүүрэн жаргалтай хорвоо” уран бүтээлийн тоглолт нь нийтийн дуучдын энэ намрын тоглолтуудын салхийг хагалж буйгаараа түмэн олны талархлыг ихэд хүлээж байгаа бөгөөд тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа ажээ.
Ийнхүү дүүрэн жаргалтай хорвоод дуулж хуурдан нэгэн үдшийг өнгөрөөхийг хүссэн үзэгчид маань тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99972222, 86886868 дугаараас лавлах боломжтой бөгөөд тасалбарыг 1900-1905 үнэгүй хүргэнэ.
Дүүрэн жаргалтай хорвоо айсуй | ||
Үзсэн: 970 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.