
Их Эзэн Чингис хааны талбайд энэ сарын 24-нд рок поп, хип хоп, амьд хөгжмийн оддын нэгдсэн тоглолт зохион байгуулахаар товоо зарлаад байна. Монголын сэтгүүлзүй болоод соёл урлагийн салбарын түүчээ болсон урлаг соёлын мэдээ, мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайт, "Монголын сайтын холбоо" ТББ болон Монгол поп опера "Увертюра" хамтлаг нар хамтран таван жилийн ойдоо зориулан уншигч, сонсогч, үзэгч түмэндээ энэхүү гайхалтай шоу тоглолтыг үнэ төлбөргүй үзүүлж бэлэг барих аж.
Тоглолтод та бидний хайрлаж хүндэлдэг, бишрэн, шүтдэ алдартай уран бүтээлчид уригдан оролцож байгаа бөгөөд түмэн олны сэтгэлд хоногшсон хит дуунууд тоглолтын тайзнаа эгшиглэх юм. Зохион байгуулагчдын зүгээс тоглолтод оролцож буй бүх уран бүтээлчдэд хүндэтгэлийн урилгаа хүргүүлж эхэлжээ. 20-н жилийн турш буцалтгүй, бутрашгүй уран бүтээлээ туурвисаар түмэн олныг байлдан дагуулсан “Хурд” хамтлагийнхан урилгаа гардан авсан байна. Талархлын хамтарсан шоу тоглолтод оролцох “Хурд” хамтлагийнхан урилгаа гардаж буй видеог хүргэе.
"Хурд" хамтлаг үнэнч фенүүдээ талбайн шоунд урилаа | ||
Үзсэн: 895 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.