
Монголын мянга мянган охид бүсгүйчүүдээс оны шилдгийг нь тодруулан алдаршуулсаар 11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй "Miss Mongolia" тэмцээний шилдэг 16 оролцогч өчигдөр шалгарчээ. Тэртээх 2004 оноос хойш уламжлал болон тасралтгүй зохион байгуулагдсаар 11 миссийг шалгаруулан алдаршуулсан уг тэмцээн ирэх аравдугаар сарын 2-нд шилдгийн шилдгүүдээ тодруулах юм.
Гоо үзэсгэлэн, энх тайвны элч болон эх орныхоо болон дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж сайхан сэтгэл, мэдлэг боловсролоороо өндөрт өргөгдөхөөр шалгаран үлдсэн шилдэг 16 оролцогч нь олон улсын миссийн тэмцээний жишгээр доорх зургаан төрлөөр бүтэн сар гаруй хугацаанд өрсөлдөх ажээ. Үүнд:
1. Мисс Модель
2. Мисс Фото
3. Мисс Авъяас
4. Мисс Бикини
5. Мисс Спорт
6. Мисс Гүүдвил (оюунлаг, ухаалаг, тусч) миссүүдийг тус тус шалгаруулна.
Ингээд та бүхэндээ "Miss Mongolia 2014"-ийн шилдэг 16 оролцогчийн танилцуулгыг хүргэж байна.
“Miss Mongolia 2014” -ийн шилдэг 16 оролцогч шалгарчээ | ||
Үзсэн: 4448 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.