
Ургийн гажигтай хүүхэд мэндлэх нь ихэссэн байна. Өнгөрсөн онд гэхэд нийт төрөлтийн 2.7 хувийг эзэлж байгааг мэргэжилтнүүд хэллээ.
Ургийн гажиг нь агаарын бохирдол, эмийн буруу хэрэглээ зэрэг гадны маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Мөн ээж болох гэж байгаа хүний эрүүл мэнд хамгаас чухал байдаг байна.
Зөвхөн нэгдүгээр төрөх эмнэлэгт л гэхэд өнгөрсөн жил 120 орчим нярай төрөлхийн гажигтай төржээ. Энэ нь 2013 онтой харьцуулбал 30 гаруй хувиар өссөн гэж Нэгдүгээр төрөх эмнэлгийн статистикч эмч Д.Сумъяа хэллээ.
Ургийн гажигтай хүүхэд мэндлэх нь ихэсчээ | ||
Үзсэн: 3267 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.