Шууд Chart

Оны шилдэг уран бүтээлч шалгаруулна

2015-02-04 14:00:08

2014 оны шилдэг уран бүтээлчид нэр дэвшигчийн материалыг 2015 оны хоёрдугаар сарын 18-ны дотор БСШУЯ-ны Соёлын бодлого, зохицуулалтын газарт хүлээн авна. Нэр дэвшигч нь дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна.
Үүнд:

1. Уран бүтээлчийн дэлгэрэнгүй анкет
2. Эрх бүхий болон мэргэжлийн байгууллагын тодорхойлолт
3. Уран бүтээлийн жагсаалт
4. Шилдэг уран бүтээлчид нэр дэвшүүлэх болсон үндэслэл, туурвисан бүтээлүүдийн онцлог, үр дүн, ач холбогдол
5. Тухайн онд улс болон олон улсын тэмцээнд оролцож амжилт гаргасан бол холбогдох гэрчилгээ, батламжийн хуулбар, Зөвлөлийн үйл ажиллагаа
6. Нэр дэвшсэн уран бүтээлчийн мэргэжлийн ур чадварыг илэрхийлэн батлах зорилгоор видео, аудио бичлэг, СD, 8 фото зураг, бусад баримт ирүүлж болно.


Оны шилдэг уран бүтээлч шалгаруулна  
Үзсэн: 529 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй