Шууд Chart

Реалист уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн дэлгэгдэж гэж байна

2015-02-08 07:44:14

"Blue moon" арт галерейгаас идэвхитэй уран бүтээлээ туурвиж буй уран бүтээлчдийг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаал, мэдлэгийн нэмэгдүүлж хөгжүүлэх, үзэгчдийг бэлдэх, Монголын дүрслэх урлагийн уран бүтээлчдийг олон улсад таниулах зорилгын хүрээнд дүрслэх урлагийн төрлүүдээр төрөлжүүлэн уран бүтээлийн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулсаар байгаа билээ. Үүний нэг нь тус галерейн үзэсгэлэнгийн танхимд 2015.02.06-02.15-ны хооронд үргэлжилж буй “Реализм” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн юм.

Уг үзэсгэлэн нь дүрслэх урлагийн хөгжлийн үндэс болсон реализмын тухай урлагт үзэсгэлэнг монирхогчид болоод уран бүтээлчдэд тодорхой ойлголтыг өгөх болон нэмэгдүүлэх зорилготой аж. Реализм / латин. Realis- биет, бодит/ нь урлаг дахь том чиглэл бөгөөд  бодит зүйлсийг уран сайхны аргаар илүү адилхан, бүрэн илэрхийлэх нь гол зорилго юм.  Тус үзэсгэлэнд 56 уран бүтээлчийн 80 орчим бүтээлүүд дэлгэгджээ.


Реалист уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн дэлгэгдэж гэж байна  
Үзсэн: 592 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй