Шууд Chart

"Төгсгөлгүй" танго балет өнөөдөр үзэгчдийн хүртээл болно

2015-02-08 08:12:48

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 52 дахь жилийн үзвэрийн улиралдаа нэгэн сайхан уран бүтээлээр үзэгчиддээ бэлэг барьж байна.  Мөнхийн хайрын түүхийг тайзнаа дахин амилуулах "Төгсгөлгуй" танго балетийг өнөөдөр үзэгч олондоо өргөн барина. Энэхүү балетийн тус театрын захирал Ч.Мөнхзул, хөгжмийг хөгжмийн залуу зохиолч Х.Алтангэрэл бичиж, цэнгээнт бүжгийн улсын уралдааны тэргүүн шагналт, УДБЭТ-ын гоцлооч Э.Эрдэнэжаргал дэглэн найруулсан юм.

Энэхүү гайхамшигт бүтээлд энэ зууны Монгол Улсын нийслэл хотын амьдрал, мөн төсөөлөлдөө бий болгосон "урлагийн гудамж"-ны тухай энэ бүтээлд өгүүлнэ. Дурлалт хосууд бие биедээ тэмүүлж байгаа тэр сэтгэлийг соронзтой л зүйрлэмээр. Энэ танго балетийн гол дүрийн баатар Галт ядуу тарчиг амьдралтай хэдий ч баян сэхээтний охин Сүндэрт дурладаг. Сүндэр ч дурлалдаа мөнгөөр хориг тавихыг хүссэнгүй. Галтад дурласан цэцгийн худалдагч бүсгүйгээс эхлээд Сүндэрийг хайрлаж явдаг Төмөр гээд энэ дурлалыг эсэргүүцэх хүн олон байсан ч тэд эцэстээ хамтдаа байж чаддаг. Харин бодит амьдрал диваажин хоёрын алинд нь тэд хамтдаа байгааг үзэгч өөрөө тунгаах эрхтэй юм.

Эрхэм та бүхэн Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын тайзнаа өнөө орой 17:00 цагаас өрнөх хайр дурлалын гэгээхэн түүхийг үзэж, бие сэтгэлийн алжаалаа тайлна буй заа.


"Төгсгөлгүй" танго балет өнөөдөр үзэгчдийн хүртээл болно  
Үзсэн: 510 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй