Шууд Chart

Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нарын сар шинийн баярын дууны клип гарлаа

2015-02-11 06:49:26

Өнөө цагт уртын дуугаа уламжлан хойч ирээдүйдээ таниулан өвлүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулж яваа уран бүтээлчид бол  уртын дуучин, МУСТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар. Тэднийг гэр бүлийн хосууд гэдгээр нь түмэн олон андахгүй сайн мэднэ.

Үндэсний өв соёлоо хадгалан ардын урлагтаа хүчин зүтгэж яваа дуучид маань Монгол түмний уламжлалт баярыг тохиолдуулан "Цагаан сар" хэмээх нэгэн шинэ уран бүтээлээ гаргав. Гэр бүлээрээ уртын дуугаараа уран бүтээлээ туурвиж сонсогч олныхоо мэлмийг мялааж байгаа дуучид тэрхүү шинэ клипээ олны хүртээл болгож байна.  Ингээд үндэсний урлагаа хөгжүүлэх их үйлсэд нь уншигчдынхаа өмнөөс амжилт хүсэж шинэ уран бүтээлийг хүргэж байна.


Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нарын сар шинийн баярын дууны клип гарлаа  
Үзсэн: 736 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй