Шууд Chart

“Маршал Х.Чойбалсан-120” үзэсгэлэн нээгдлээ

2015-02-13 10:28:32

БНМАУ-ын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан“Маршал Х.Чойбалсан-120” үзэсгэлэнг Монгол цэргийн музейд энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө түүний гүйцэтгэсэн үүрэг, намтар түүхийг сурталчлах зорилготой энэ үзэсгэлэнд БНМАУ-ын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн амьдрал, үйл ажиллагаанд холбогдох эд өлгийн зүйлүүдийг дэглэн үзүүлэхээс гадна нэрт уран бүтээлчдийн туурвисан уран зураг, хөрөг зураг, нэхмэл, хатгамал болон уран баримал зэрэг өмнө нь үзэгч олны хүртээл болж байгаагүй бүтээл дэлгэгджээ. Тодруулбал, маршалын ЗХУ-д тус бүр 5000 ширхэг үйлдвэрлэгдэж байсан хөрөг болон гэрэл зургууд үзэсгэлэнд анх удаа дэглэгдэж буйгаараа онцлогтой юм.

Үзэсгэлэнгийн эхлэл хэсэгт Маршал Х.Чойбалсангийн 1944 оны маршалын ёслолын дүрэмт хувцас, Маршал сэлэм барьсан уран зургийг байрлуулж, 1939 оны Халын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан анги, дивизүүдийн байлдааны улаан тугуудийг хүндэтгэлтэй залж, түүний өмнө маршал Х.Чойбалсангийн босоо барималыг байрлуулжээ.


“Маршал Х.Чойбалсан-120” үзэсгэлэн нээгдлээ  
Үзсэн: 1371 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй