Шууд Chart

“Хайрын дууны үдэш”-ийг мэдрүүлнэ

2015-02-13 15:37:37

Он жилууд улиран одох тусам Монголын рок, попын урлагт шинэ залуу хамтлагууд хүч түрэн гарч ирж, тэр ч утгаараа залуусыг уран бүтээлүүдээрээ байлдан дагуулж байгаа билээ. Тэдгээр хамтлаг дуучид дундаас сонсогчдын сонсох дуртай хамтлагийн нэг  болж чадсан “3 Бүдүүн”, “Мотив”, “Sync” хамтлагийн залуус Гэгээн хайрын баярын өдөрт зориулан энэ сарын 14-ний үдэш буюу маргааш “Хайрын дууны үдэш”-ийг бүх дурлалт хосууддаа зориулан эгшиглүүлэх гэж байна.

Тоглолтод тус хамтлагийн залуус өөрсдийн шинэ содон уран бүтээлүүдээ хүргэхээс гадна сонсогчдын сэтгэлд хэдийнээ хоногшсон хайрын дуунуудаа сонордуулах  юм байна. Энэ үдэш бидэнтэй хамт  Dj Aгваан, Болд байх бөгөөд хүрэлцэн ирсэн бүх дурлалт хосуудад зориулж өөрсдийн хит болсон set-ээс тавьж нэгэн үдшийг доргио өнгөрүүлэх ажээ.


“Хайрын дууны үдэш”-ийг мэдрүүлнэ  
Үзсэн: 538 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй